Ингээд танилцацгаая !
Let's learn English!
<<Цааш үзэх>>
1. Энгийн одоо цаг - Present simple tense
Энэхүү цаг нь байнга давтагддаг, үргэлж хийгдэж байдаг гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ цагийн бүх өгүүлбэрүүд ДАГ4 -ээр төгсдөг.
Бүтэц: S+V(s)+Obj
"S" гэдэг нь Subject гэсэн үгний товчлол ба Эзэн бие гэсэн үг. Эзэн бие гэдэг нь "I, HE, SHE, WE, THEY" биеийн төлөөний үгнүүд юм. Харин "V" гэдэг нь Verb гэсэн үгний товчлол бөгөөд Үйл үг гэсэн үг юм. Үүнд англи хэлний бүхий л үйл үгүүд орно. Тэгвэл "Obj" бол Object гэсэн томьёоны товчлол бөгөөд үүнд бүх цаг хугацааны үгүүд орхоос гадна байршил тодорхойлсон үгүүд орно. Илүү товч тодорхойгоор доор эгнүүллээ.
Одоо жишээ өгүүлбэрүүдээ харцгаая. Now, let's see sentences for example.S - I, He, She, You, We, They
V - жишээ нь: go, drink, do, write, ride, read
Obj - жишээ нь: (цаг хугацаа)= today, yesterday, tomorrow, at 5:00,on monday (байршил)= in school, at home, on house
I play basketball everyday - Би өдөр бүр сагс тоглодог
I - би basketball - сагсан бөмбөг (сагс)
play - тоглох everyday - өдөр бүр
She plays basketball everyday - Тэр (эмэгтэй) өдөр бүр сагс тоглодог
Харин зөвхөн He, She, It дээр үйл үгийн араас +S авдгийг мэдэж байх хэрэгтэй !!!
Тэгвэл Do буюу хийх гэсэн утгатай үг DO+S=DOES болдог.
Go буюу явах гэсэн утгатай үг GO+S=GOES болж хувирдгийг тогтоогоорой.
Одоо "Question" буюу АСУУХ өгүүлбэр лүү оръё.
Бүтэц: Do(s)+V+Obj
______даг уу? гэсэн ерөнхий бүтэцтэй. Ингэхийн тулд эхлээд Do буюу хийх гэсэн үгийг бүх бие дээр авна. Гагцхүү He, She, It дээр Does болж орох ба ЭНЭ ТОХИОЛДОЛД ҮЙЛ ҮГ АРААСАА HE, SHE, IT БИЕҮҮД ДЭЭР +S ОГТ АВАХГҮЙ!!!
Одоо жишээ өгүүлбэрээ харъя. Now, let's see sentences for example.
Do you ride a bike? - Чи (та) дугуй унадаг уу?
ride - унах (a -гэсэн дангаараа бичигддэг article нь ганц тоог илэрхийлнэ.
bike - унадаг дугуй нэр үг эгшгээр эхэлбэл an, гийгүүлэгчээр эхэлбэл a залгана.)
Does he read a book? - Тэр (эргэтэй) ном уншдаг уу?
read - унших book - ном
гэх мэтчилэн...
Толь бичигнээс өшөө олон үйл үг, нэр үгийн хамт сурч шинээр өгүүлбэр зохиогоорой!
Please, you create sentences as above. Use dictionary for new words & new infinitive!
2. Одоо үргэлжилж буй цаг - Present continuous tense
Энэ цаг нь яг одоо үргэлжилж буй цаг ба _____ж байна. гэсэн утгатай.
Бүтэц: S(ToBe)+V(ing)+Obj
Хэн одоо (юуг) яаж байна? гэсэн асуултад хариулагдана. ToBe гэж байгаа нь бидний мэдэх "am,is,are" гэх сул дагуул үгнүүд юм. I-am He,She,It-is You,We,They-are
Жишээ өгүүлбэрүүдтэй танилцацгаая. Let's see example
I am writing a letter - Би захиа бичиж байна
write - бичих I am гэдэг нь шууд I'm болж товчлогддог.
letter - захиа
Mother is washing clothes - Ээж хувцас угааж байна
wash - угаах
clothes - хувцас
We are doing homework - Бид гэрийн даалгавраа хийж байна.
do - хийх You are, We are, They are -ууд шууд You're, We're, They're болдог.
homework - гэрийн даалгавар, ажил
АСУУХ өгүүлбэр Question:
_______ж байна уу? гэсэн утгатай.
Бүтэц: ToBe+S+V(ing)+Obj
Is she driving a car? - Тэр машин барьж(жолоодож) байна уу?
drive - жолоодох
car - машин
Are father reading a comics? - Аав цуврал номоо уншиж байна уу? read - унших
comics - цуврал ном
Ингэж бүтцүүдээ тайлбарласны эцэст Англи хэлний бүх цагуудыг доор зургаар орууллаа.
ТАНД МАНАЙ ХИЧЭЭЛ ТААЛАГДАЖ БАЙВАЛ COMMENT ҮЛДЭЭГЭЭРЭЙ! GOOGLE ACCOUNT - FOLLOW
IF OUR SITE LIKED YOU, JUST WRITE A COMMENT AND MAKE A FOLLOW!
No comments:
Post a Comment