Нийт Англи хэл суралцагчиддаа зориулан өөр сайтад огт байхгүй, энэ хуудсын Админы бэлтгэсэн Англи хэлний Цагуудын (tenses) талаар бүтэцтэй нь жишээ өгүүлбэрийн хамт орууллаа. Ихийг мэдэхийн тулд хичээл зүтгэл хамгийн чухал...
Ингээд танилцацгаая !
Let's learn English!
<<Цааш үзэх>>
Энэхүү блог сайт нь шинээр нээгдсэн бөгөөд Дэлхий дахинд өрнөж буй үйл явдал болон Монгол улсад болж байгаа бүхий л мэдээллийг болон шинэлэг содон мэдээлэл, хичээл сургалтыг танд цаг алдалгүй хүргэх болно. Subscribe болон Follow дараарай! Сэтгэгдэл үлдээх >> Comment Нийтлэлийг цааш унших >> Read More
Thursday, June 19, 2014
Wednesday, June 18, 2014
ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙХ ЭМЧИЛГЭЭНИЙ 10 АРГА
Read More >> дээр дарна уу.))
Монголоос ниссэн бүх нисэх онгоцны мэдээллийг онлайнаар мэддэг боллоо!
Хэрэв таны ар гэрийнхнээс чинь, эсвэл таны таних хэн нэгэн гадаад руу явахаар болвол та уг хүний зорчиж буй онгоц ямар байдалтай нисч байгаа болвоо? гэх хачирхалтай нэгэн содон асуултанд хэрхэн хариулах байв? хариулт нь энд байна. Та ердөө ЭНД ДАРЖ онгоцных нь мэдээллийг авах боломжтой болж байгаа ба Miat, Hunnu, AirMarket, AirLink, Aero Mongolia зэрэг агаарын тээврийн компаниуд дэмжигдсэн. Уг сайтын нэр нь http://www.flightradar24.com юм. Энэхүү сайтыг Шведийн 2 залуу саяхан бүтээсэн гэнэ. Та хөөрсөн талбайгаас 500м-ын зайд нисч буй нисэх онгоцны мэдээллийг GPS сансрын долгионоор дамжуулан авах бүрэн боломж нээгдэж байгаа юм.
Tuesday, June 17, 2014
Хятадад 1 сая хүний амийг залгисан 'Көпадэ' шумуул Монголд дөхөж явна!
Нэгэн харамсалтай мэдээг дуулгахад Хятадын өмнөд нутаг Гуандуд 1 сая гаруй хүний амь насыг хоёр зун залгичихсан "Кепадэ" нэртэй хумхаагийн шумуул монголд орж ирсэн тухай учир мэдэх хүмүүс ярих боллоо. Монголын хортон шавьж судлаачдаас илүү хужаанууд маш сайн мэдэж байна. Көпадэ нь хятадаар аюултай гэсэн үг бөгөөд "Көпадэ вэнчзи" гэдэг нь "Аюултай ойн щумуул" гэсэн нэр томъёо юмсанж. Энэхүү нисдэг шавьж хүнийг хазахад биеэр нь улаан судал гарч, тун удалгүй зурхэн тус газар нь хүрсэн тохиолдолд тэр дороо нас бардаг хэмээн өвөрлөгчид ярьж байна.
Гуанжао хотод сурдаг монгол оюутан Г "Көпадэ вэнчзи"-д хазуулж бутэн 3 сар эмнэлгээр явж, гар хуруу нь хавдаж пэмбийгээд хагас жил хичээлээсээ чөлөө авахад хүрчээ. Саяхан "Барс" худалдааны төвд ногоо зардаг Ц гэх эмэгтэй хорт шумуулын золиос болж эмнэлгээр гүйж яваа сурагтай. Тиймээс Хятадаас орж ирсэн "Көпадэ вэнчзи"-ийн авгалдай жимс жимсгэнэ зардаг захуудын агуулахад байна уу гэсэн хардлага төрж байгаа юм. "Көпадэ вэнчзи" хумхаагиин шумуул нь хасах 10 хэмд амьдрах чадалтай гэж бодохоор лав манай улсад 10 сарыг хүртэл бүтэн 4 сар цус сорон "пээдэлзэх" бололтой.
Subscribe to:
Comments (Atom)
